ТАНЫ ДУУ ХООЛОЙ ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛД


Яриаг бичвэр, бичвэрийг яриа болгон хувиргах технологийн хөгжилд
хувь нэмрээ оруулахыг хүсвэл өгөгдсөн бичвэрийг уншиж бичүүлээрэй.
Хоолойгоо бичүүлсэн хүн цаашид энэ технологийг хэрэглэх боломжтой болох юм.

Заавар Нэвтрэх

Заавар


1. Нэвтэрч орно.

Та нэвтрэх хэсэгт утасны болон дансны дугаараа оруулаарай. Нэг хүн нэг л удаа уншина. Төлбөрийг таны данс руу шилжүүлнэ.

2. Бичвэр уншина.

Дэлгэцэнд гарч ирэх өгүүлбэр бүрийг нэг нэгээр нь зөв, тод уншаад өгүүлбэр болгоноо хадгална. Дэлгэцэнд гарч буй өгүүлбэрийн дээр хэдэн хувь уншиж байгаа нь харагдана. Түүнийг 100 хувь болтол уншина.

3. Мэдээллээ оруулна.

100 хувь болтол уншсаны дараа гарч ирэх талбарт нас, хүйс, аялга, регистрийн дугаараа оруулаарай.

4. Зургаа оруулна.

Та царай болон иргэний үнэмлэхийн мэдээллээ харагдахаар барин зургаа дарж (селфи) явуулна уу. Таны болон иргэний үнэмлэхийн зургийг бид зөвхөн хэн нэгэн давтан уншиж байгаа эсэхийг хянахын тулд авч байна. Өөр зорилгоор ашиглахгүй.

5. Төлбөрөө авна.

Таны бичлэгийг хянаад, шаардлага хангасан тохиолдолд оруулсан мэдээллийн дагуу төлбөр шилжүүлнэ.

Анхаарах зүйлс


1. Нэвтрэх үед
  1. Нэг хүн нэг л удаа унших тул хэрвээ та өмнө нь хоолойгоо бичүүлж байсан бол одоо дахин уншиж болохгүй.
  2. Тантай холбоо барих шаардлага гарч магадгүй тул ашигладаг утасны дугаараа оруулна уу.
  3. Оролцогч бүрийн утасны дугаар өөр байна. Харин дансны дугаар нэг байж болно.
2. Бичвэр уншихад
  1. Бичвэр уншихын өмнө дараах талбар гарч ирэхэд "Allow" буюу "зөвшөөрөх" товч дээр дараарай.

  2. Таны унших бичвэр дэлгэцэнд автоматаар гарч ирнэ.
  3. Уншсан бичлэг болгоноо "Хадгалах" товчоо дарж хадгална.
  4. 20 минутын бичвэр уншина.
  5. Зөвхөн өөрөө уншина. Дунд нь өөр хүнээр уншуулж болохгүй.

  6. Хэрвээ Айфон утсаар уншиж байгаа бол бичлэгээ дараа нь заавал сонсож үзнэ үү. Хэрэв алдаатай байвал өөр андройд утас юм уу компьютер дээр уншаарай.
  7. Хэт чанга, хэт аяархан уншиж болохгүй.
  8. Таны дууг давахааргүй бага зэргийн чимээнд уншиж болно.
  9. Цаанах хүмүүсийн яриа таны бичлэгт орж ирэхээс болгоомжлоорой.
  10. Хоолойгоо янз бүрээр өөрчлөлгүй уншаарай.
  11. Тоглоом шоглоом болголгүй, дундуур нь дуу дуулах гэх мэт өөр зүйл хийлгүй уншаарай.

  12. Бичвэрээ ямар ч алдаагүй зөв, гүйцэд уншина.
  13. Өгүүлбэр утгын алдаатай байсан ч байгаагаар нь уншина.
  14. "Бичих" товчоо дарсны дараа өгүүлбэрээ уншиж эхлээрэй. Уншиж эхэлчхээд "бичих" товчоо дарвал өгүүлбэрийн эхний үгс орхигдоно.
  15. Өгүүлбэрээ бүрэн гүйцэд уншиж дууссаныхаа дараа "Зогсоох" товчоо дараарай. Уншиж дуусахаасаа өмнө "зогсоох" товчоо дарвал өгүүлбэрийн төгсгөл орхигдоно.
  16. Уншиж байхдаа гацаж, ээрч болохгүй. Хэрвээ гацвал дахиад уншаарай.
  17. Буруу уншсан өгүүлбэрээ хадгалалгүйгээр зогсоогоод "Дахих" товчоо даран өгүүлбэрээ засаж уншаарай.
  18. Хэрвээ буруу уншаад хадгалсан бол дахин тэр өгүүлбэрээ уншиж болохгүй учир дараагийн өгүүлбэрийг уншаарай.
  19. Таны бичлэг шаардлага хангаагүй байвал засаж гүйцээж уншаарай.
3. Мэдээллээ оруулахад
  1. Мэдээллээ зөв оруулаагүй бол төлбөр шилжүүлэх боломжгүй.
  2. Таны оруулсан мэдээллийг зурагтай нь тулгаж хянах тул нэг хүн дахин унших боломжгүй.
4. Төлбөртэй холбоотой
  1. Таны бичлэг болон мэдээллийг хянасны дараа оруулсан данс руу төлбөрийг шилжүүлнэ.
  2. Хэрвээ бичлэг шаардлага хангаагүй байвал засаж, гүйцээж уншсаны дараа төлбөр шилжүүлнэ.
5. Ямар үед шаардлага хангаагүй гэж үзэх вэ?
  1. Өмнө нь уншсан мөртөө дахиж уншсан бол
  2. Өөрөө уншиж байгаад дундаас нь өөр хүнээр уншуулсан бол

  3. Хэт их чимээтэй орчинд уншсан бол
  4. Цаанах хүмүүсийн яриа бичлэгт давхар тод орж ирсэн байвал
  5. Хэт чанга буюу хэт аярхан уншсан бол
  6. Хоолойгоо янз бүрээр өөрчилж юм уу тоглоом шоглоом маягаар уншсан бол

  7. 20 минутын бичвэрээ бүрэн гүйцэд уншаагүй бол
  8. Өгүүлбэрээ уншиж эхэлчхээд "Бичих" товчоо дарж өгүүлбэрийн эхлэлийг орхигдуулсан бол
  9. Өгүүлбэрээ бүрэн гүйцэд уншиж дуусалгүйгээр "Зогсоох" товчоо дарж өгүүлбэрийн төгсгөлийг орхигдуулсан бол
  10. Үг илүү, дутуу унших, сольж унших зэргээр бичвэрийг буруу уншсан бол
  11. Дунд нь түгдэрч гацаж ээрсэн бол

  12. Өөр хүний мэдээлэл ашиглаж давхардуулан уншсан бол
  13. Мэдээллээ буруу буюу дутуу оруулсан бол

Энд дарж эхлээрэй.

Нэвтрэх

Холбоо барих